ЦЕГ бүтцийн өөрчлөлтөөр 70 гаруй хүнийг шилжүүлэн хөдөлгөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-28 17:36:43

Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн газарт бүтцийн өөрчлөлт хийж, хэлтсийн дарга болоод дэд дарга нарыг өөрчилсөн байна.

Эрүүгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүнд нэлээд өөрчлөлт хийснээр Эрэн сурвалжлах хэлтсийг Мөрдөн байцаах газарт шилжүүлж, тус газарт цагдаагийн 70 гаруй ажилтныг шилжүүлэн томилжээ. Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Даваажавыг Мөрдөн байцаах газрын дэд даргын үүрэгт ажилд томилж, тус газрын дарга, хурандаа Э.Идэрцогтыг ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагчаар томилсон байна. Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Эрдэнэболдыг Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргаар томилж, оронд нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатарыг сэлгэжээ.

Ж.Батсайхан

 

相关新闻