Нийслэлийн цэрэг татлага өнөөдөр эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-06 10:38:50

Энэ жилийн эхний цэрэг татлага эх орон даяар долоо хоногийн эхээр эхлээд орон нутгийнхан цэрэгт хөвгүүдээ мордуулж дууслаа.  Харин нийслэлийн  цэргийн жинхэнэ болон гэрээт цэргийн албаны татлага өнөөдөр эхэлж байна. 

Өнөөдрөөс энэ сарын 8 хүртэл үргэлжлэх татлагад зарлан дуудах хуудас авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байранд очиж эрүүл мэндийн үзлэгт орох юм. Баянгол дүүрэг - "Оюуны ундраа" /96 дугаар дунд сургууль/ цогцолбор, Баянзүрх дүүрэг - 53 дугаар дунд сургууль, Сүхбаатар дүүрэг - 31 дүгээр дунд сургууль, Сонгинохайрхан дүүрэг - "Ирээдүй" / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор, Хан-Уул дүүрэг - 34 дүгээр дунд сургууль, Чингэлтэй дүүрэг - 24 дүгээр дунд сургуульд тус бүр татлага явуулж байна.

Ж.Батсайхан

相关新闻