"Panama papers" дэлхийд нөлөө бүхий улс төрчдийн оффшор дансны мэдээллийг зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-09 17:37:07

Дэлхийн нэр нөлөө бүхий улс төрчдийн оффшор дансны мэдээллийг олон нийтэд ил болгоно гэдгээ зарлаад буй  "Panama papers"-ийн мэдээлэл олон нийтийн анхаарлыг татсаар байна.

Тус газраас өнөө шөнө дэлхийн олон нийтийн сүлжээнд 200 мянга гаруй нууц мэдээллийг ил болгоно гэдгээ мэдэгджээ. Энэ цаг хугацаа нь манай цагаар бол маргаашийн үүрээр "Panama нууц мэдээллүүд тавихаар байгаа юм. Гэвч өнөөдрийн байдлаар "Panama papers"-ийн албан ёсны сайтын хайлт руу орж үзэхэд  "Mongolia Yiluohe Steel and Iron Mining Company Limited" гэх компанийн нэрийг байрлуулсан байна. Дэлхий нийтэд албан ёсоор ил болгосон уг мэдээллийн дэлгэрэнгүйг бид тухайн үед нь мэдээлэх болно.

Ж.Батсайхан

相关新闻