ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал эрлийн газар дээр ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-10 11:04:53

Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт багийн “Буйр” нууранд 4 иргэн завьтай загасчилж яваад осолдсон хэрэг гарснаас хойш зарим цогцсыг эрэн хайсаар байна. Энэхүү эрлийн ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийх, газар орны нөхцөл байдалтай танилцахаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр нар тус аймагт ажиллаж байна.

Осолдсон 4 иргэний хоёр нь нуурын усанд осолдож, хоёр нь эргээс 300 метрт мөсөн дээр  осгож нас барсан байсныг олсон юм. Дээрх хоёр иргэнийг зүгээр ч олоогүй нэлээд ажиллагаа гүйцэтгэжээ. Мөстэй усанд осолдсон иргэн Б (27 настай, эрэгтэй)-ын цогцсыг (2016.04.24)  олж нуурын эрэг дээр гаргасан. ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн ангийн албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран  33 хүн, 17 техник хэрэгсэлтэй ажиллаж осолдсон иргэдийн завийг олсон боловч нэг цогцсыг нь олоогүй байсан. Тэгвэл энэ сарын 8-ны өдөр аврагчид 16 удаагийн шумбалт хийсний үр дүнд иргэн Г (42 настай, эрэгтэй)-ын цогцсыг гаргасан юм. Одоо үлдсэн хоёрын буюу иргэн Б (26 настай, эрэгтэй), М /41 настай, эрэгтэй) нарын цогцсыг эрэн хайж байна.

Ж.Батсайхан

相关新闻