"Монгол цэргийн жавхаа-2016" хоёр дахь шатны шилдгээ шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар хотын цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.
Уг уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 20-нд болж, эхний шатанд шалгарсан 9 ангийг дүгнэнэ. Шалгарсан ангиудаас шилдгийг дахин шүүгээд эцийн шатны шилдгийн шилдгийг сонгох юм. Харин тэргүүн байрын шагнал гардуулах ёслолын ажиллагаа тавдугаар сарын 28-ны өдөр Чингисийн талбайд болох юм. Шилдэг 9-ийн дотроос цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэж, эхний гурван байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид нь эмнэлгийн хэрэгсэл олгоно.
Ж.Батсайхан