Ялтнуудыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй байжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлсын Ерөнхий прокурорын удирдамжийн дагуу Нийслэлийн прокурорын газраас Баганнуур дүүргийн Прокурорын газарт шалгалт хийсэн байна.
Тус дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж ажилладаг ШШГЕГ-ын харъяа Хорих 427 дугаар ангид хорих ял эдэлж байгаа ялтнуудын ял эдлэлтийн байдал, ахуй нөхцлийг шалгажээ. Шалгалтаар тус хорих ангид туслах тогоочоор ажиллаж байгаа ялтнуудыг өнгөрөгч оны 10 дугаар сараас хойш эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй, гал тогоонд ариутгал хийгээгүй, ялтны хувийн хэргийн баяжилт хангалтгүй, хорих ангийн бүсэд байрлах дэлгүүрт ялтныг худалдагчаар ажилуулсан зэрэг зөрчил илэрсэн байна. Тиймээс Нийслэлийн Прокурорын газраас дээрх зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлжээ.
Ж.Батсайхан