Хурд хэтрүүлсэн 239 жолоочийн эрхийг хасна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЗамын хөдөлгөөний удирдлагын төвөөс энэ сарын 9-ний өдөр зөрчил гаргасан 239 тээврийн хэрэгслийн улсын дугаар болон зөрчил илрүүлэх төхөөрөмжид илэрсэн хурд зэргийг хавсарган Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтэст хүргүүлсэн байна.
Хамгийн дээд хурд нь 140 км/цаг хурдалсан зөрчил оржээ. Ер нь багадаа гэхэд 80-90 км цагийн хурд хэтрүүлэх нь элбэгшжээ. Тиймээс 80-140 км цагийн хурд хэтрүүлсэн дээрх 239 жолоочийн эрхийг хасах шийдвэр гаргаснаа ч олон нийтэд машины улсын дугаар, марк, хурдалсан зөрчилтэй нь зарлаад байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41.2-д Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулна хэмээн заасан байдаг юм.
Ж.Батсайхан