ЗЦГ-ын шилдэг 25 ахлагч офицерын сургалтад хамрав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЗЦГ-аас зохицуулагч цагдаагийн ажлаа идэвх зүтгэлтэй гүйцэтгэж, бусдыгаа манлайлан ажилласан Ахлагч нарыг сургалтад хамрууллаа.
Ингэснээр тэд офицерын бүрэлдэхүүнд дэвшин ажиллах юм. Бусдыгаа манлайлсан 25 ахлагч ийнхүү “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндэс”, “Хүний эрхийг хангах ажиллагаа”, “Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёл, ёс зүй”, “Гэмт хэрэг, зөрчлийг шалгах хойшлуулшгүй ажиллагааны ур чадвар”, “Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн үед ажиллах арга тактик”, “Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаа” зэрэг сэдвээр танхимын болон дадлага сургалт хийсэн юм.
Ж.Батсайхан