Бизнес эрхлэгчид Нонсан хотын үйлдвэрүүдтэй танилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-05-14 15:15:03

Монголын Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд таниулах зорилготой бизнес форум, үзэсгэлэнг БНСУ-ын  Нонсан хотноо энэ сарын 24-28-нд зохион байгуулах юм байна.

Энэ үеэр  Солонгосын дэвшилтэт аж ахуйн нэгжүүдтэй танилцах, тойрон аяллыг зохион байгуулах аж. Мөн Монголын брэнд бүтээгдэхүүнийг танилцуулах өдөрлөг болох юм байна. Манай талаас жимс, жимсгэнэ тариалах, боловсруулалт, худалдаа, барилгын материал, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, хүнс, хүнсний үйлдвэрлэл, гэр ахуйн бараа бүтээгдэхүүний чиглэлийн аж ахуйн нэгжүүд оролцох боломжтойг албаныхан хэллээ.

Форумд оролцогсод Нонсан хотын Жимс, жимсгэнэ, гүзээлзгэнийн үйлдвэрлэл,   барилгын материалын дэвшилтэт технологитой үйлдвэр,хүнс, малын тэжээлийн үйлдвэр, гэр ахуйн бараа бүтээгдэхүүний үйлдвэр, томоохон супермаркет, сүлжээний борлуулалт хийдэг аж ахуйн нэгжтэй танилцах гэнэ.

 Б.Заяа

相关新闻