"Аэро экспресс" төслийг "Богдхан" төмөр замын суурь бүтэцтэй уялдуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЗам, тээврийн сайдын "Улаанбаатар" өртөөнд болсон өнөөдрийн шуурхай зөвлөлгөөнөөр, төмөр замтай холбоотой хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэжээ.
Шуурхай зөвлөлгөөнөөр "УБТЗ" Хувь нийлүүлэх нийгэмлэгийн хувьд Хөшгийн хөндийн шинэ нисэх буудал хүртэл "Аэро экспресс" төмөр замын төслийг "Богдхан" төмөр замын суурь бүтэц барих төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр тогтов. Түүнчлэн Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөөнөөс Монгол-Хятадын хилийн Ханги боомт хүртэлх 280 орчим км төмөр замын шинэ замналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
Зам тээврийн яаманд бүртгэлтэй төмөр замын зам, засварын машин техникийн хадгалалтын зардлын асуудлыг ойрын үед холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэх юм байна. Монгол Улсын заавал хэрэгжүүлэх MNS 2014-6466 стандартын дагуу ачааны Е серийн вагоны засварыг гүйлтээр тооцож, төмөр замын тээвэрлэлтэд ашиглах хөдөлгөөний аюулгүй байдлыг саадгүй байлгах ажлыг зохион байгуулахаар тогтжээ.
Б.Заяа