Орон нутгийн замын ослоос сэрэмжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-18 11:40:50

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-д өнөөдрийн байдлаар  343 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  248  дуудлага бүртгэгджээ.

 Цаг агаар дулаарч зуны аялал жуулчлалын цаг эхэлж байгаатай холбогдуулан орон нутгийн замын ослоос онцлон анхааруулж байна. Төв аймгийн Баян-Өнжүүл сум,  Дундговь аймаг орох замд "Accent Verna"  маркийн авто машин онхолдож зорчигч 62 настай эмэгтэй Б, 54 настай эрэгтэй Э  нас барж, жолооч 62 настай Ө нарын хоёр хүн ноцтой гэмтжээ. Нийслэлд ч осол гарсаар байна. Хан-Уул дүүргийн нутаг Тээвэрчдийн гудамж, МИС-ийн баруун хойд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэтгэл ОНӨААТҮГ-ын "Daewoo BS-106" маркийн автобусны жолооч явган зорчигч 19 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн мэдээг ч ирүүллээ. 

Ж.Батсайхан

相关新闻