Амь нь хохирсон гэрээт цэргийн хэргийг шалгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬCүхбаатар аймгийн Онгон сумын Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн гэрээт цэргийн алба хаагч амиа егүүтгэсэн эмгэнэлтэй явдал өчигдөр орой гарсан байна.
Тус ангид гэрээгээр алба хааж байсан 21 настай, эрэгтэй, Б гэгч нь өөрийгөө буудаж амиа насаа хохироосон явдал болжээ. Түүний яагаад амиа хорлосон, дарга, цэргийн хооронд ямар нэгэн таагүй харилцаа байсан уу зэргийг цагдаагийн байгууллага тогтоох юм. Гэмт хэргийг шалгах ажлын хэсгийг ЦЕГ-аас томилсон байна.
Ж.Батсайхан