АТГ-аас Р.Ононг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАвлигатай тэмцэх газраас Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг шалгаж байна.
Түүнийг дээрх албыг хашиж байхдаа хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа тул Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлийн 2701.2-т зааснаар яллагдагчаар татжээ. Түүний буруутай нь тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 5-10 жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэл оноох юм гэдгийг АТГ-ын мөрдөн байцаагч тайлбарлаж байна.
Ж.Батсайхан