Малчдад 98 тэрбум төгрөгийн зээл олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-25 17:50:39

“Сайн малчин” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Төрийн банкинд 25 мянга 568 малчинд 98 тэрбум 481 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.

Одоогийн байдлаар нийт 27 мянга 571 малчин 107.2 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт ирүүлсэн бөгөөд Төрийн банк эхний 25 мянга 568 хүсэлтийг судлан, шийдвэрлэсэн байна.

“Сайн малчин” хөтөлбөр мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд малын үр ашгийг сайжруулах замаар бүтээмж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэн малчид, фермер эрхлэгчдийн орлого, амьжиргааг сайжруулах юм.

Ч.Ариунболд

相关新闻