400 гаруй оюутныг орон нутагт нь буцаалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Говь-Алтай аймгийн Анагаахын сургуульд бусад орон нутгаас ирж суралцдаг 400 гаруй оюутныг нутагт нь буцаалаа.
Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан 146 дугаар тушаалын дагуу Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журмын хэрэгжилтийг хангуулан тус оюутнуудыг орон нутагт нь буцаах ажлыг хоёр өдрийн турш зохион байгуулав. 12 дугаар сарын 1-нд Ховд аймаг, 2-нд Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн оюутнуудыг орон нутаг руу нь буцаах ажлыг холбогдох хяналт шалгалтын дор нэгдсэн журмаар зохион байгуулсан байна. Оюутнууд нийтийн тээврээр халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан зорчиж буйг Онцгой комиссын шуурхай штабаас танилцуулсан юм.