Таван уурхайчны амь насыг аварч, хоёр хүний цогцсыг гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-09 15:06:32

Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн аврагчид шөнөжин уурхайн нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа хийв. 

Өчигдрийн  19 цаг 08 минутын орчимд Налайх дүүргийн "Зоогийн эх” ХХК-ны уурхайд 5 хүн нурангид дарагдлаа" гэх дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийнхан шуурхай ажиллаж амь насыг нь аварчээ. Нурангид дарагдсан уурхайн ам 90 хэмийн босоо малталттай, уурхайн гүн 60 метр байснаас 25 метрийн орчим газар цооногийн бэхэлгээ нурсан байжээ. Уурхайн 25 метрийн гүнд дарагдсан уурхайчидтай холбоо тогтоон цооног руу гар станц болон аврах олс оруулж тэднийг нэг, нэгээр нь дээш татан гаргасан байна. 

Аврах үйл ажиллагаа 4 цаг 30 минут үргэлжилж уурхайчдыг  эсэн мэнд аварч, эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ. Харин 03 цагийн үед бас нэгэн цооногт дарагдсан хоёр иргэнийг цогцсыг гаргаж холбогдох газарт хүлээлгэн өгсөн байна.

Иймд нүүрс олборлолт зогссон үед уурхайн нуранги, ухмалд сайн дураараа ажиллаж осол аваарт орохгүй байхыг ОБЕГ болон Уул уурхайн аврах ангиас анхааруулж буйг дамжуулья.

Ж.Батсайхан

 

相关新闻