“Хуульч news” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-10 17:18:19

“Хуулийг аль болох бага гаргаж, харин хэрэгжүүлж байна уу гэдэгт хяналт тавих хэрэгтэй” гэсэн Ж.Локкийн үгийг ишлэлээрээ сонгосон “Хуульч news” сэтгүүлийн зургадугаар сарын шинэ дугаар хэвлэгдсэн байна.

Сэтгүүлээс шинэ дугаараас  хууль зүйн ухааны доктор, хошууч генерал Н.Жалбажавтай хийсэн ярилцлага, манай урд хөрш БНХАУ “Оффшор” бүсийг албан ёсоор хүлээн зөвшөөрч тусгайлан эрх зүйн зохицуулалт хийсэн орны тоонд багтдаг. БНХАУ нь засаг захиргааны онцгой бүс болох Макаогийн холбогдох хуулийг батлан мөрдүүлж “Оффшор” бүсэд компани байгуулахыг зөвшөөрчээ. “Оффшор” бүсэд төрийн өндөр албан тушаалтан данс нээх, үл хөдлөх хөрөнгө, мөнгөн хөрөнгө болон үнэт зүйлс хадгалахыг хориглосон эрх зүйн зохицуулалттай оронд манай хойд хөрш ОХУ ордог байна. Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум 2013 оны 4 дүгээр сарын 24-нд баталсан" тухай сонирхолтой өгүүлэл, Тухайн үед ажиллаж байсан Дээд шүүхийн шүүгч нараас ажлынх нь арга барил, хүнтэй харьцах харьцаа, хууль хэрэглэх ур чадвар гээд суралцах зүйл их байв. Улсын дээд шүүхийн шүүгч Ж.Жамъянчойжил, Ц.Амарсайхан, А.Доржготов, О.Зандраа, Д.Тунгалаг, Л.Бямбаа гээд хүндэлж явдаг шүүгч олон бий хэмээх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц. Очийн ярилцлага нийтлэгджээ. Мөн  “Шүүх эмнэлгийн эрх зүйн зөрчил”, “НӨАТ-ын эргэн тойронд”, “Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх байгууллагын түүхэн уламжлал”, “БНМАУ-ын дотор олон нийтийн хэв журмаар гүйцэтгэн наадах эрийн гурван зүйлийн тухай дүрэм (1924 он)-ын Бөх барилдах наадмын тухай”, “Цогт тайж”-ийн монгол найруулагч хэн бэ” зэрэг  судалгааны материалыг уншиж болно. “Хуульч News” сэтгүүлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүрээр худалдаалж  байна.

Ж.Батсайхан

相关新闻