Төв аймгийн Цагдаагийн тасаг бүрэн тоноглосон автомашинтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-10 17:26:04

Төв аймгийн ЗДТГ-аас Замын цагдаагийн тасагт хэрэгцээтэй байсан техник хэрэгсэл олгосон байна. 

Цагдаагийн алба хаагчдын албаны хэрэгцээнд  зориулан "Hyundai Elentra" маркийн бүрэн тоноглосон автомашиныг хүлээлгэн өглөө. Мөн замын явуулын пост болон замын шалгах  "Police reader" багаж гардуулав. Тус  аймгийн Зуунмод сумын Засаг даргын тамгын газраас мөн хоёр ширхэг өнгөт принтерийг бэлэглэсэн байна.

Ж.Батсайхан

相关新闻