Шороон болон цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-24 10:40:15

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 24-27-ны өдрүүдэд шороон болон цасан шуурга шуурахыг УЦУОШТ-өөс сэрэмжлүүллээ.

Иймд малчид малаа ойр бэлчээх, хаших, шаардлагагүй тохиолдолд хол замд гаргахгүй байх, шатах тослох материалын нөөцийг бүрдүүлэх, ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малд явуулахгүй байхыг анхаарууллаа.

Түүнчлэн 24-нд Алтайн салбар уулсаар, 26, 27-нд нутгийн зарим газраар, 29-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Мөн хугацаанд буюу 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд зарим газраар, 26-нд ихэнх нутгаар, 28-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур Алтайн өвөр говь, Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 26-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.


相关新闻