Маргааш прокурор Х.Тамир нарыг шүүх хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХар тамхины хэрэгт холбогдоод буй Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарыг шүүх хурал ирэх лхагва гаригт буюу энэ сарын 15-нд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм.
Х.Тамираас гадна Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат гэх хүмүүс хар тамхины хэрэгт холбогдоод байгаа.Тэднийг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-ын гэх мэт 6 зүйл ангиар буруутган шүүнэ. Үүнээс өмнө Х.Тамир нарыг шүүх хурал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч сарын 17-нд товлогдсон ч хойшлоод байсан шүүх хурал маргааш болно.
Ж.Батсайхан