"Усны үнэлэмж-Үнэ цэн" сэдэвт эсээ бичлэгийн уралдааны дүн гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Дэлхийн усны өдөрт зориулан “Ундарга-Алтай” ААТҮГ-аас зарласан "Усны үнэлэмж-Үнэ цэн" сэдэвт эсээ бичлэгийн уралдааны дүн гарчээ.
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан уг уралдаанд нийт 27 сурагч эсээ бичлэгээ ирүүлсэн байна. Уралдааны тэргүүн байрт Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн 12Б ангийн сурагч Б.Уянга, хоёрдугаар байрт “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн 12А ангийн сурагч Б.Энхжин, гуравдугаар байрт нэгдүгээр сургуулийн 11В ангийн сурагч Д.Долгормаа
нар шалгарчээ. Харин тусгай байрт “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн 12А ангийн сурагч Н.Түвшин, дөрөвдүгээр сургуулийн 12Б ангийн сурагч Б.Цэрэнсодном, гуравдугаар сургуулийн 12Б ангийн сурагч А.Ившинхорол нарын бүтээл шалгарч8 шагналаа гардан авлаа.
Хүүхдүүд эсээ бичихдээ байгалийн ухааны хичээлээсээ олж авсан мэдлэгээ баяжуулж, судалсны үндсэн дээр усыг зөв зохистой ашиглах, хайрлаж хамгаалах, ач холбогдол, үнэ цэнийг үе тэнгийн найз нөхдөдөө ухааруулах, уриалах зорилгоор уралдаанд оролцсон тухайгаа ярьж байлаа.