"Судалъя, Мэдье, Сэргийлье" нөлөөллийн аян өрнөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-27 12:18:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газраас авлигын эсрэг "Судалъя, Мэдье, Сэргийлье" нөлөөллийн аяны нээлт гуравдугаар сарын 26-нд Алтай хотноо боллоо.


Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг бууруулах, хууль тогтоомжийг байгууллагын удирдлага, албан тушаалтнуудаар судлуулж, танилцуулан, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор "Судалъя, Мэдье, Сэргийлье" нөлөөллийн аяныг өрнүүлэх ажээ.

Энэхүү аянд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн өмчит байгууллагууд хамрагдах аж.

Гуравдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн нэг байгууллага дээр долоо хоногийн хугацаатай аян үргэлжлэх ба энэ хугацаанд судлах хууль тогтоомжийг агуулсан хавтас, гарын авлага, DVD, туг, танилцуулах самбарыг аймгийн прокурорын газраас тухайн байгууллагад хүлээлгэн өгөх тухай нээлтийн үеэр танилцуулав.


相关新闻