Шуурганаас үүссэн гэмтлийг засаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-30 11:36:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Шуурганаар унасан цахилгаан дамжуулах бетонон тулгууруудыг засварлаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангалаа хэмээн “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-аас мэдээлэв.


Тодруулбал, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Говь-Алтай аймгийн Дарви, Тонхил, Шарга, Төгрөг, Бугат зэрэг суманд салхины хурд 28-30 м/сек хүрч, хүчтэй шороон шуурга шуурсан билээ. Үүний улмаас 35 кВ- Дарви ЦДАШ-ын таван ширхэг төмөр бетонон тулгуур, 15 кВ Хөхморьт ЦДАШ-ын нэг ширхэг төмөр бетон тулгуур хугаран унаж, аваарын нөхцөл байдал үүсч ББЭХС-ээс тэжээгддэг Дарви, Тонхил, Шарга, Төгрөг, Бугат зэрэг сумын хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад орсон юм.

Байгаль цаг агаарын хүнд нөхцөлд “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн цахилгаан шугам сүлжээ шуурхай үйлчилгээний бригад гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн шуурхай ажиллаж, гарсан гэмтэл саатлыг устгаж хэвийн схемд оруулан, гуравдугаар сарын 29-ний 23.00 цагт хүчдэлд холбож, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангасан байна.


相关新闻