Оюутан цагдаа нар ажилдаа гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-16 14:50:30

Жил бүр уламжлал болсон "Оюутан цагдаа" хөтөлбөр өнөөдрөөс эхэлж байна. 

Жуулчдад мэдээлэл сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зорилгоор тусгай сургалтад оролцсон  84 оюутан Нийслэлийн нутаг дэвсгэрт "Оюутан цагдаа"-аар ажиллана. Энэхүү үйл ажиллагааг Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулдаг. Оюутан цагдаа одоогоор  жуулчдын зорчдог, төвлөрдөг, цэгүүдтэй уялдуулан нийслэлийн 6 дүүргийн 36-н чиглэлд ажиллах бөгөөд баяр наадмын үеэр оюутан цагдааг нэмэгдүүлэх юм.

Ж.Батсайхан

相关新闻