Сураггүй болсон хүүхдийг олж эцэг, эхэд нь хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-20 13:57:10

Энэ сарын 18-ны  22.00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багаас 2 настай хүүхэд алга боллоо гэх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын 4 алба хаагч, Цагдаагийн газрын 6 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөөдөр 05.20 цагийн орчимд хүүхдийг эсэн мэнд олж, эцэг, эхэд нь хүлээлгэн өгч баярлуулжээ.

Ж.Батсайхан

相关新闻