Тайшир, Хөхморьт суманд хатуу хөл хориог үргэлжлүүлэн сунгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа Тайшир, Хөхморьт суманд энэ сарын 9-15-ны өдрийг дуустал хугацаанд хатуу хөл хориог үргэлжлүүлэн сунгалаа.
Түүнчлэн Говь-Алтай
аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн хэмжээнд тогтоосон хөл хориог
үргэлжлүүлэн энэ сарын 15-ны өдрийг дуустал сунгалаа. Хүнсний дэлгүүр, нүүрс,
түлээ, модны худалдааг 09:00-21:00 цагийн хооронд, эмийн сан, бэлэн мөнгөний
автомат машины үйл ажиллагааг цагийн хязгаартай нээлээ.
Хөл хорио
тогтоосон энэ хугацаанд төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн алба хаагч,
ажилчдыг цахимаар ажиллах нөхцөл боломжоор хангаж, дотоод зохион байгуулалтын
арга хэмжээг авч ажиллахыг албаны удирдлагуудад үүрэг болгов.