Монгол төрийн наадам сүлд дуутай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-06-29 20:57:48

Үндэсний их баяр наадам энэ жилээс эхлэн “Монгол наадам” хэмээх сүлд дуутай болж байна.

Наадмын сүлд дууны аяыг УГЗ, хөгжмийн зохиолч Б.Балхжав, шүлгийг УГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар, хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат хийж, “Cross” студид бүтээжээ.

Шинэ уран бүтээлийн клипт рок поп, сонгодог урлаг, нийтийн дуучдаас гадна ҮДБЭЧ, ЦДБЭЧ, УДЭТ-ын уран бүтээлчид хамтран дуулсан байна.

Эл бүтээл ирэх сарын 01-нээс эхлэн олон нийтийн хүртээл болно.

Ж.Болор

相关新闻