1739 сонгогчийн аюулгүй байдлыг ханган ажиллав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬОБЕГ-ын харьяа төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас өчигдөр болсон сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг ханган шаардлагатай техник хэрэгслийг дайчлан ажиллалаа хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Архангай аймгийн Цэцэрлэг, Хангай суманд нийт 365, Булган аймгийн Сэлэнгэ, Тэшиг, Сэлэнгэ суманд 256, Ховд аймгийн Дуут суманд 7, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт суманд 290, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал суманд 117, Төв аймгийн Алтанбулаг суманд нийт 108, Увс аймгийн Тэс, Завхан, Ховд, Түргэн, Тариалан суманд 248, Хөвсгөл аймгийн Галт суманд нийт 348 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав.
Нийт 8 аймгийн 17 суманд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 86 албан хаагч, 29 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 1739 сонгогчийг завь болон автомашинаар голоор гаргах, буцаах ажлыг зохион байгуулан ажиллав.
Ж.Болор