“Багадсан дүрэмт хувцсаа бэлэглэе” аяныг өрнүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-08 11:44:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Багадсан дүрэмт хувцсаа бэлэглэе” аяныг амжилттай зохион байгууллаа.

Тодруулбал, Монгол Улсад Залуучуудын хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Багадсан дүрэмт хувцсаа бэлэглэе” аяныг наймдугаар сарын 17-ноос есдүгээр сарын 6-ныг хүртэлх хугацаанд өрнүүлсэн байна.

Нийгмийн анхаарал, халамж шаардлагатай зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдэд багадсан дүрэмт хувцас өгөх, энэхүү сайн дурын үйл ажиллагаанд нийт 32 иргэн оролцож эрэгтэй, эмэгтэй форм, дүрэмт цамц, зангиа, жилетка, юбка, өмд, гутал зэрэг долоон нэр төрлийн 80 гаруй хувцсыг өгөн, тус аяныг дэмжиж оролцсон тухай ГБХЗХГ-аас мэдээллээ.


相关新闻