БНХАУ-д ял эдэлж байсан монгол иргэнийг шилжүүлэн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-07-02 13:34:46

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай “Ялтан шилжүүлэх гэрээ” байгуулснаас хойш анх удаа буюу энэ сард тус улсад ял эдэлж байсан иргэнийг эх орондоо шилжүүлэн авлаа.

Тэрээр 2007 онд 15 жилийн хорих ялаар шийтгэгдсэн байсан аж. Энэхүү ажиллагаанд ГХЯ-ны консулын газар, Бээжинд суугаа Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтэс, УЕПГ, Тахарын ерөнхий газар идэвхтэй хамтран ажилласан байна.

Монгол Улс өнөөдрийн байдлаар  Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Канад Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс болон Бүгд Найрамдах Куба Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконг зэрэг 9 улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулаад буй. 

Энэхүү гэрээ, хэлэлцээрийг байгуулснаар тухайн улсад ял эдэлж буй иргэнийг хүсэлтээ гаргасан тохиолдолд эх оронд нь шилжүүлэн авч, үргэлжлүүлэн ялыг нь эдлүүлэх нөхцөл бүрддэг юм.

Б.Туул

相关新闻