Говь-Алтайн ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-31 22:56:59

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтайн ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

11 дүгээр сарын 1-нд салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 8-13м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с, зарим үед түр зуур секундэд 20-22 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ. Цаашид нийт нутгаар салхи шуурга ихтэй байж, эрс хүйтрэх тул малчид, иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох албанаас онцгойлон сануулав.

相关新闻