"Номын өргөө" гэр номын сан ажиллуулж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-02 15:40:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын гэр хорооллын бүс болох Харзат багт "Номын өргөө" гэр номын сан ажиллаж эхэлсэн тухай тус сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Тодруулбал, Ахмад багш Х.Эрдэнэчимэг, Л.Алзахгүй нар тэтгэвэрт суугаад Харзат багийн 6 дугаар гудамжны 16 тоот хашааг худалдан авч “Номын өргөө” байгуулсан байна. Тэд хүүхэд залуусыг номтой нөхөрлүүлэх, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор сэтгэл санаа нэгдэн ийнхүү өөрсдийн хөрөнгөөр “Номын өргөө” байгуулан тохижуулж, өнгөрсөн 7 хоногт үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 

Ахмад багш Х.Эрдэнэчимэг, Л.Алзахгүй нар долоо хоногийн даваа, мягмар, лхагва, баасан гаргийг ном уншлагын өдөр болгосон бол пүрэв гарагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гэрт нь очиж ном уншиж өгөхөөр төлөвлөсөн байна. Харин бямба гаргийг тоглоомын өдөр болгон монгол наадгайгаар хүүхдүүдээ тоглуулж, монгол ёс заншлаа дээдлэн хүндэтгэх хүсэл эрмэлзэлтэй болгохыг зорьж буй ажээ.


相关新闻