Алтай хотын иргэдийн дунд номын хандивын аян эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын ЗДТГ-аас Алтай хотын нийт иргэдийн дунд номын хандивын аян эхлүүллээ.
Есөнбулаг сумын Харзат багт байгуулсан “Номын өргөө” гэр номын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Алтай хотын иргэдийн дунд номын хандивын аяныг өрнүүлж эхэлжээ. Энэхүү аяныг энэ сарын 1-5-ны хоороонд зарлажээ. Иргэд хөдөлмөрчид ном хандивлахыг хүсвэл Есөнбулаг сумын ЗДТГ-ын 104 тоотод хүлээлгэн өгөхийг холбогдох албанаас мэдээллээ.