"Нэг иш-Нэг амь" тамхины иш түүх челлэнжийг өрнүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Тамхидалтын эсрэг хувьсал-2" мэдээлэл сурталчилгааны ажлын хүрээнд Есөнбулаг сумын ЗДТГ-аас "Нэг иш-Нэг амь" тамхины иш түүх челлэнжийг энэ сарын 15-наас 11 дүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд төрийн байгууллагуудын дунд өрнүүлнэ.
Есөнбулаг сумын ЗДТГ нь "Эрүүл Алтай Хот" хөтөлбөрийн хүрээнд Эрүүл хотуудын холбоонд элсэж "Тамхидалтын эсрэг хувьсал-2" аянд нэгдэн тамхигүй Алтай хот болох амлалт өгсөн билээ. Энэхүү аяны хүрээнд тамхины иш түүх челлэнжийг төрийн байгууллагуудын дунд зохион байгуулан, гадна орчны цэвэрлэгээ хийж түүсэн хаягдлыг эрүүл мэндэд үзүүлж болох хор хөнөөлийг сэрэмжлүүлэх зорилгоор өрнүүлж эхэлжээ.
Мөн энэхүү ажлын хүрээнд тамхигүй хамт олон болох амлалт авч, тамхинаас гарсан албан хаагчдаа урамшуулах ажлыг байгууллага бүр зохион байгуулна хэмээн Есөнбулаг сумын ЗДТГ-аас танилцууллаа.