Өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд 120 хүүхэд оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг 12 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Өсвөр үе, хүүхэд багачуудыг оюунлаг, алсын хараатай зөв хүмүүжилтэй, авьяас чадвартай иргэн болгон төлөвшүүлэх, орон нутагт оюуны спортын төрөл шатрыг түгээн дэлгэрүүлэх, Алтай нутгийн шатарчдын залгамж халааг бэлтгэх, тэдний ур чадварыг ахиулах зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд 7 сум, 14 сургуулийн нийт 120 гаруй хүүхдүүд оролцож байна.