Усны алдагдлын улмаас дулааны хязгаарлалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-13 12:58:04

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Мандал Голомт” компаниас нэгдсэн халаалтын хоёрдугаар зуухнаас усны алдагдал гарч буйтай холбоотойгоор дулааны хязгаарлалт хийсэн тухай хэрэглэгчдэд мэдэгдлээ.

Тодруулбал, Нэгдсэн халаалтын хоёрдугаар зууханд усны алдагдал гарч зуухны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлсөнд хяналт шалгалт хийжээ. Шалгартаар Хөгжил хорооллын 4-4 тоотод усны алдагдал гарсан нь тогтоогдсон тул тус объектын дулаанд таслалт хийсэн байна. Иймд оршин суугчид яаралтай өөрийн эзэмшлийн шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийхийг анхааруулав.


相关新闻