Санхүүгийн салбарынхан спортоор өрсөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын ЗДТГ, Санхүүгийн алба, санхүү бүртгэлийн ажилтнууд Монгол Улсад орчин цагийн Санхүүгийн салбар үүсэж хөгжсөний 110 жилийн ойн спортын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Шилжин явах цомыг тэмцээний гурван төрөлд алтан медаль авсан ХААН банкны хамт олон авч, шилдгийн шилдгээр шалгарсан тухай Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдээлэв. Тодруулбал:
Шатар: Эрэгтэй
1-р байр Д.Энхбаяр Нийгмийн даатгалын хэлтэс
2-р байр Н.Отгонбаатар ААН
3-р байр А.Гомбосүрэн Төрийн банк
Эмэгтэй:
1-р байр О.Нарантуяа ХААН банк
2-р байр А.Энх-Амгалан Төсөвт
3-р байр Д.Өлзий-Орших Мэргэшсэн нягтлан
Теннис: Эрэгтэй
1-р байр Б.Батцэнд ХААН банк
2-р байр Х.Погноон Монгол банк
3-р байр Э.Батсайхан Төрийн сан
Эмэгтэй:
1-р байр Б.Ариунбаяр ХААН банк
2-р байр Ж.Баасанцэрэн Тайшир Гуулин УЦС
3-р байр Н.Баярмаа Татвар, мэргэшсэн нягтлангууд
Гар бөмбөг: Эрэгтэй
1-р байр Л.Энхжаргал ахлагчтай Нийгмийн даатгалын хэлтэс
2-р байр Л.Хаш-Эрдэнэ ахлагчтай Төрийн сан, статистик
3-р байр Ц.Бат-Ирээдүй ахлагчтай Татварын хэлтэс
Эмэгтэй:
1-р байр С.Солонго ахлагчтай Төсөвт байгууллагын нягтлангууд
2-р байр Б.Ариунбаяр ахлагчтай ХААН банк
3-р байр н.Пүрэвмаа ахлагчтай Төрийн сан, статистик
Шилдэг тоглогч: Эмэгтэй н. Цэрэндулам
Эрэгтэй н.Түмэннасан нар шалгарав.