Говь-Алтайн нийт нутгийн 89,6 хувьд зудын эрсдэл бага байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 30-ны байдлаар Говь-Алтай аймгийн нийт нутгийн 89,6 хувьд зудын эрсдэл бага байна.
Харин 2,6 хувьд их тухайлбал, Бугат, Цогт сумын зарим багийн нутаг зудын эрсдэл их байгаа юм бол нийт нутгийн 7,8 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа тухай Говь-Алтай аймгийн УЦУОШТ-өөс танилцуулав.
Түүнчлэн 12 дугаар сарын 10-ны байдлаар Говь-Алтай аймгийн нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Тодруулбал, Баян-Уулд 4 см, Хөхморьт, Төгрөг, Цогт суманд 1 см, Тайшир, Есөнбулаг суманд 0 см зузаан цастай, 5-9 баллын бүрхэцтэй, Гуулин, Чандманьд 1-4 баллын бүрхэц тогтсон байгаа аж.