Шүлхийгээр 188 өрхийн 7427 толгой мал өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-20 17:08:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 12 дугаар сарын 20-ны байдлаар 188 өрхийн 7427 толгой мал гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилжээ.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар Шарга, Есөнбулаг, Тайшир, Хөхморьт, Баян-Уул, Халиун, Цогт, Жаргалан, Төгрөг суманд шүлхий өвчнөөр 7427 толгой мал оношлогдсон тухай Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Шарга сумын 71 өрхийн 3686, Есөнбулаг сумын 40 өрхийн 2141, Тайшир сумын 26 өрхийн 489, Хөхморьт сумын 5 өрхийн 201, Баян-Уул сумын 20 өрхийн 173, Халиун сумын 15 өрхийн 355, Цогт сумын 1 өрхийн 4, Төгрөг сумын 3 өрхийн 354 толгой мал шүлхийгээр өвчилсөн байна. Хамгийн сүүлд Есөнбулаг сумын Наран багт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан бөгөөд үүнтэй холбогдуулан малчид мал эмнэлгийн байгууллагад өвчний сэжиг илэрсэн тохиолдолд шуурхай мэдэгдэж, иргэд онцын шаардлагагүй бол шүлхий өвчин гарсан нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Есөнбулаг сумын ЗДТГ-аас анхааруулав.


相关新闻