Халиун суманд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-23 09:21:54

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 23-нд Говь-Алтай аймгийн Халиун суманд 5.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:17:21 секундэд Говь-Алтай аймгийн Халиун сумаас зүүн урд зүгт 46км-н зайд өргөрөгийн 45.7 уртрагийн 96.68 солбилцолд M=5.1 магнитудын хүчтэй хөдлөлт болсон байна. Одоогоор газар хөдлөлтийг мэдэрсэн иргэдээс асуумж авч байгаа тухай Газар хөдлөлт, геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээлэв.


相关新闻