Өнгөрсөн хоногт халдварын 212 тохиолдол бүртгэгдсэнээс 63 нь хүүхэд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт аймгийн хэмжээнд коронавирусний халдвар илрүүлэх 364 шинжилгээ хийснээс хүүхэд 63, насанд хүрэгч 146 нийт 212 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 164 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас хүнд 10, хүндэвтэр 66, хөнгөн оноштой 88 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 132 хүн эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээллээ.
Түүнчлэн тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39561, хоёрдугаар тунд 37431, гуравдугаар тунд 16230, дөрөвдүгээр тунд 1073 иргэн хамрагдаад байгаа аж.
Сүүлийн хоногуудад халдварын тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж, өндөр настан, хүүхэд багачууд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсээ халдварт өвчнөөс сэргийлэхийг аймгийн онцгой комиссын шуурхай штабаас анхаарууллаа.