Жак Ма: Бүтэлгүйтлээс өөрөө өөртөө туслах ёстой гэдгийг ухаарсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-07-27 17:14:43

Дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO хийсэн, Алибаба онлайн худалдааны сүлжээг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Жак Ма өнөөдөр “Скай Резорт” цогцолборт бизнесийн амжилтын тухай илтгэлээ  тавьсан юм. 

 2015 онд түүний нийт хөрөнгийг 25 тэрбум ам.доллар хэмээн зарласан бөгөөд үүнд Алибабагийн 7.8 хувь, төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг “Алипэй” компанийнх нь 50 хувь чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн  “Форбс” сэтгүүл онцолсон байдаг. 
Ядуу гэр бүлд төрж өссөн, их сургуульд элсэх шалгалтандаа хоёр удаа унасан, олон арван удаа хүсэлт илгээсэн ч ажилд тэнцээгүй, Алибабагаас өмнө хоёр интернэт компани байгуулж дампуурсан ч шантралгүй ажилласаар тэрбумтан болсон гээд Жак Ма-гийн амьдралын түүх баялаг.

Тэрээр илтгэлийнхээ эхэнд “Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Гурван жилийн дотор Монгол Улс маш хурдан хөгжиж өөрчлөгджээ" хэмээн онцлон бизнес эрхлэх гол суурь нь чадварлаг баг бүрдүүлэх явдал юм.  Миний хувьд хамгийн чухал хүмүүс бол нэгдүгээрт хэрэглэгч, хоёрдугаарт компанийн албан хаагчид, гурав дахь нь компанийн хөрөнгө оруулагчид.   Мөнгө босгох гэж цаг хугацаа алдаад хэрэггүй. Ажилтнуудтайгаа санал солилцож тэдний юу хүсч буйг эхлээд ойлгох хэрэгтэй. Хүн бүтэлгүй зүйлтэй их тулгардаг. Энэ нь амьдралын нэг хэсэг. Бүтэлгүйтлээс би өөрөө өөртөө туслах ёстой гэдгийг ухаарсан. Миний хамгийн том давуу тал бол  чадварлаг баг бүрдүүлсэн юм. Өнөөдөр маш олон залуус итгэл алдарч байна. Дэлхийд маш олон баячууд бий. Би хэзээ ийм болох вэ гэж боддог. Бид амьдралдаа эерэгээр хандах хэрэгтэй. Байгаа юмандаа сэтгэл хангалуун, үнэлж чаддаг хүмүүс амжилтад хүрдэг. Хүмүүсийг хайрлаж, хүндэлж сурах хэрэгтэй. Хүмүүс рүү хараад инээ. Тэд тан руу инээх болно. Тэгэхээр өрсөлдөгчийгөө үзэн ядах биш, хайрлаад байвал аль, алиндаа сайхан хандах болно. Надад залуу нас байна. Эрүүл чийрэг бие байна гэж бодох хэрэгтэй.  Би бууж өгөхгүй, зүтгэнэ гээд чин эрмэлзлэлтэй амьдрах хэрэгтэй” хэмээн тодотгосон.

Тэрээр их амжилттай, маш их мөнгө олдог хүн болох хэрэггүй. Гэхдээ тодорхой хэмжээний мөнгө олдог. Түүндээ талархаж, сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Надад байгаа мөнгө хүмүүсийнх. Хүмүүс надад итгэсэн учраас энэ мөнгө ирсэн гэдгийг ухаарах ёстойг захив.

Б.Заяа

 Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻