Зам тээврийн ослын улмаас 22 хүн хүнд хөнгөн гэмтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-08-01 10:33:06

Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 276 дуудлага бүртгэгдэн, 2 хүний амь нас хохирч, 22 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. 

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн нутаг Эмээлтийн зам, Оргил төвийн урд замд T.Landcruiser маркийн авто машины жолооч Х явган зорчигч 48 настай эрэгтэй Н, 45 настай эрэгтэй Б нарыг дайрч амь насыг нь хохирсон хэрэг гарчээ.

Хөдөө орон нутагт, Төв аймгийн Борнуур сумаас хойшоо Тайстын хөтөл гэх асфальтан замд T.Camry маркийн авто машин онхолдож жолооч 52 настай эрэгтэй Р, Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас баруун тийш асфальтан замд T.Vitzмаркийн авто машин онхолдож зорчигч 4 настай, эмэгтэй Н-ийн амь нас хохирсон харамсалтай осол гарчээ.

 

Н.Туяа

相关新闻