Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 11 алба хаагч энхийг сахиулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Мотобуудлагын VI баталеонд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 11 алба хаагч үүрэг гүйцэтгэх болжээ.
Алба хаагчдыг өчигдөр буюу энэ сарын 01-нд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Албаны сургалт, дадлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Алимаа хүлээн авч уулзаж, амжилт хүслээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид 2008 оноос эхлэн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд Сьерра Леоне, Төв Африкийн Бүгд найрамдах Улс, Афганистан, Чад, Бүгд Найрамдах Судан, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсуудад нийт 100 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.
Ч.Ариунболд