62.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүүг 5 хувь руу шилжүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГДолдугаар сарын 29-ний байдлаар банкууд 10558 иргэний 648.2 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авчээ.
Үүнээс 3291 иргэний 5 хувийн хүүтэй 156.3 тэрбум төгрөгийн, 6075 иргэний 8 хувийн хүүтэй 408.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 1526 зээлдэгчийн 62.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8-5 хувьд шилжүүлжээ.
Б.Заяа