Есдүгээр сарын 1-нд машины дугаарын хязгаарлалт хэвээр мөрдөгдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-08-30 14:55:39

Есдүгээр сарын нэгэн ирэх пүрэв гарагт таарч байгаа тул 4, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй.

Дугаарын хязгаарлалтыг өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл хийнэ. Энэ нь автомашины дугаарын хязгаарлалтын зуны цагийн бүсчлэлд хамаарахыг ч эцэг эхчүүдэд анхааруулж байна.

Хэдийгээр хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр ч түгжрэл ихсэх учраас автомашины дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөх юм.

Ж.Батсайхан

相关新闻