Хуурамч 20 мянгатын дэвсгэрт илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХуурамч монгол мөнгөн тэмдэгт илэрсэн хоёр ч тохиолдол өчигдөр гарсан байна.
Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагаар шалгахад "Голомт" банкинд гүйлгээ хийх гэж байсан 35 настай Б гэх эмэгтэйн 60 мянган төгрөгнөөс хуурамч 20 мянгатын дэвсгэрт илэрчээ. Мөн Төрийн банкинд хийсэн гүйлгээнээс хуурамч 100 юань илэрсэн байна. Энэ хоёр тохиолдлыг нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэллээ.
Үүнээс өмнө хятадын хуурамч юань илэрснийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байсан юм.
Ж.Батсайхан