Өөрт холбогдох хэргийн материалыг хулгайлж шатаагаад ялаа нэмүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-02 16:56:33

П.Батсүх гэгч этгээд  12 аймаг, 9 дүүрэг дамжин хулгай хийж, 44 үйлдлээр бусдад 300,0 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан ч хуулийн хариуцлагаас мултрахаар санаархаж өөрт холбогдох хэргийн материалыг хулгайлж шатаасан хэргийг бид мэдээлж байсан. Уг хэргийг саяхан Дүүргийн нэгдүгээр шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.

П.Батсүхийн хавтаст хэрэг буюу алдагдсан хэргийг цагдаагийн байгууллага шуурхай ажиллан дахин бүрдүүлж дуусган прокурорт шилжүүлсэн юм. Дүүргийн хоёрдугаар шүүхээр хэлэлцэж оногдуулсан 3 жилийн ял дээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145.4-д зааснаар 15 жил хорих ялаар нэмж шийтгүүлэв. П.Батсүх нь ялаа хасах гээд өөртөө ял нэмсэндээ харамсаж байгаагаа шүүх хуралдааны үеэр мэдүүлжээ.

Ж.Батсайхан

 

 

相关新闻