Хандив нэрээр 10 сая төгрөгийн хахууль авсан гэх Засаг даргад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс гуравдугаар сарын 27-31-нд гэмт хэргийн шинжтэй 126 гомдол, мэдээллийг ирүүлснээс 10-д нь хэрэг бүртгэлт нээж, 19-д нь хэрэг бүртгэлт нээхээс татгалзан, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналаар прокурорт шилжүүлж, 96-г нь хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 845 хэргийг мөрдөн байцааснаас өнгөрсөн 7 хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 22 хэргийг хаах, 2 хэргийг
харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгажээ. Одоогоор 810 хэргийг мөрдөн шалгаж байгааг АТГ мэдээллээ.
Прокурорын
байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын албан тушаалтан “Н”, “Т” нар
албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашигласан, СХД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын албан тушаалтан “О”, мөн “Чингис хаан” ОУНБ дахь Гаалийн улсын байцаагч “Б” хахууль авсан, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг
дарга асан “Г” албан тушаалаа
урвуулан ашиглаж хандив нэрээр бусдаас 10 сая төгрөг авсан, Цэргийн
төв эмнэлгийн удирдах албан тушаалтан “М” хувийн ашиг сонирхлын үүднээс хахууль
авсан, "Эрдэнэс
Монгол" ХХК-ийн охин компани “Багануур” ХК-ийн албан тушаалтнууд эрх
мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хахууль
авсан гэх мэт аж.