Арабын Нэгдсэн Эмират Улсад халал аргаар бэлтгэсэн мах экспортлож эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-04-29 09:18:59
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-д халал аргаар бэлтгэсэн махыг Монгол Улсаас экспортлож эхэлжээ.


Өнгөрсөн онд халал аргаар мах бэлтгэх АНЭУ-ын стандартын шаардлагыг хангаж, тус улсад мах нийлүүлэх зөвшөөрлийг Монгол Улсын мах экспортлогч аж ахуйн нэгж анх удаа авсан бөгөөд холбогдох яриа хэлэлцээ хийсний үр дүнд ийнхүү монгол хонины махыг эмиратын зах зээлд 4 дүгээр сараас нийлүүлж эхэлсэн байна. Ингэснээр Монгол Улсаас АНЭУ-ын зах зээлд халал аргаар бэлтгэсэн мах экспортлох боломж нээгдэж байгаа юм.

相关新闻